Тив, дэлхийн АШТ-д амжилт гаргасан бильярдын тамирчдыг шагнаж урамшуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн билээ.
Дэлхий, тивийн АШТ-д О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд,
Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн
бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар
гуравдугаар сарын 1-15-нд болсон снукер бильярдын АТАШТ-д Б.Нарантуяа
гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
Сүүлийн үед амжилт арвин байгаа бильярдын тамирчид болон холбооны
төлөөллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар мягмар гарагт хүлээн
авч уулзан баяр хүргэж, МҮОХ-ны шагнал гардууллаа.
Тухайлбал, Монголын бильярдын холбооны ерөнхийлөгч Б.Мандахбаяр, Монголын бильярдын холбоог үүсгэн байгуулагч, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор, тамирчин Б.Нарантуяаг “Олимпын алдар” одонгоор шагналаа.