Дархан-Уул аймаг дахь казах иргэдийн төлөөлөл Наурызын баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Урин хавартай учран золгож буйг
бэлгэдэн хотол олноороо казах түмний ёс заншил, өв уламжлал,
үндэсний соёлын салшгүй хэсэг болсон Наурызын баярыг Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч буй казах иргэд өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 3000
гаруй казах иргэн байдаг. Үүнээс 1500 орчим иргэн Шарын гол суманд ажиллаж, амьдардаг бол бусад нь Дархан, Хонгор, Орхон суманд амьдардаг. Тус баярыг Дархан болон Шарын
гол суманд зохион байгуулж баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, аймаг, орон
нутгийн удирдлагууд оролцсон юм.
1990 оноос хойш Шарын гол суманд
ажиллаж, амьдарч буй казах иргэд нарны
баяраа тэмдэглэж ирсэн аж.
Мөн
Наурызын баярыг угтан төрийн
дээд одон, медаль гардуулсан. Дархан-Уул аймгийн Уул уурхай, барилга, хүнс, хөдөө аж ахуй,
эрүүл мэндийн салбар болон хувийн хэвшилд олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй
ажилласан дараах нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн
Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг УИХ-ын гишүүн
Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардуулсан юм.
Алтан гадас одонгоор
1. Жашенбай Биле Хонгор сумын хоёрдугаар багийн ахмад настан
2. Ахат Биший “Хүслэн” хүүхдийн эмнэлгийн сувилагч, бэлтгэл ахлагч
3. Султан Замерхан Дархан сумын 11
дүгээр багийн ахмад настан
4. Хамза Мархашхаан Дархан сумын 11
дүгээр багийн ахмад настан
5. Бердмурат Мумкин Хонгор сумын хоёрдугаар ахмад настан
6. Солтан Сайлау Хонгор сумын нэгдүгээр багийн ахмад настан
7. Жүкей Силанпул Дархан сумын 15
дугаар багийн ахмад настан
8. Тохой Танатар Хонгор сумын хоёрдугаар багийн ахмад настан
Хөдөлмөрийн хүндэт медалиар
1.Шагимурат Акила Хонгор сумын хоёрдугаар багийн ахмад настан
2. Хонгор сумын хоёрдугаар багийн ахмад настан Суыр Рахым нарыг шагнан
урамшууллаа.







