“Хөсөгтөн” хамтлаг Европын орнуудад аялан тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-03-29 11:16:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг Европын орнуудад “Жангар” цомгийнхоо аялан тоглолтыг эхлүүлээд байна.

 

Франц Улсын Сенон хотоос аялан тоглолтоо эхлүүлсэн “Хөсөгтөн” хамтлаг Парис хотноо Азийн урлагийн Гимей музейд 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тоглолтоо хийв.

 

“Жангар” цомгийг “Нүүдэлчин зам” холбоо продюсерлэж, Буда мюзик /Buda Musique/ лэйбэлийг нь хийж гаргасан бөгөөд саяхан Монгол Улсад зохион байгуулсан соёл урлагийн “Мөнгөн мод” наадмаас оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн юм.

 

Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид болон аялан тоглолтыг зохион байгуулж буй “Нүүдэлчин зам” холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсыг сурталчлах чиглэлээр Франц Улсад зохион байгуулахаар зорьж буй соёл урлагийн төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо гэж Парис дахь Япон улсын ЭСЯ мэдээлэв.



相关新闻