Аймгийн Сонгуулийн хороог байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн ИТХ аймгийн сонгуулийн хороог байгууллаа. Сонгуулийн хорооны
даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагайг, бүрэлдэхүүнд нь
аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, хууль
зүйн хэлтэс, татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар зэрэг байгууллагын сонгуулийн
хороонд ажиллах сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан дарга, мэргэжилтнүүдийг томилсон
байна.
Тус
аймгийн Орхон суманд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болох юм. Аймаг, нийслэл,
сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуулийг ирэх
зургаадугаар сарын 19-ний өдрийн Ням гарагт зохион байгуулна.