Авто тээврийн шалган бүртгэх товчоодод хяналтын цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-29 14:21:13

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг 24 цагаар ажиллуулахаар болжээ.

Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулах юм.

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган  сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв гүйцэтгэх аж. 

 Б.Заяа

相关新闻