Хөвсгөлд ноолуур 155 мянган төгрөгт хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-04-06 16:17:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ноолуур 140000 төгрөгөөс эхлэн өдөр бүр өссөөр байна. Мөрөн суманд өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуурыг 155 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн 7 хоногт 140000 төгрөг байсан ноолуурын үнэ ханш нэмэгдсээр байна.  Одоогоор эр ямааны ноолуур хөөрсөн боловч борлон эм ямаа хөөрөөгүй байгаа учир ноолуур ховор байгаа аж.

相关新闻