ОХУ-ын зүгээс PCR шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг Олон улсын автозамын ШНБ-оор
дамжин ОХУ руу нэвтэрч буй иргэдээс тус улсын зүгээс PCR шинжилгээтэй байх
шаардлагыг тавьж байгаа.
Үүнтэй холбогдуулан 85000
төгрөгөөр авч байсан тус шинжилгээг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 35000
төгрөгөөр хийж эхэлсэн байна. Мөн шинжилгээний хариуг монгол, англи хэлээр гарган
өгч байгаа ажээ. Түүнчлэн ОХУ-д зорчиж буй иргэд гадаад паспорт, төлбөрийн баримтаа
бэлнээр авч ирэхийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас анхаарууллаа.