Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-30 11:45:53

Энэ сарын 31-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 3-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 1-нд зарим газраар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Наймдугаар сарын  2-нд нутгийн баруун, 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ хэмээн Ус, цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Заяа

相关新闻