Азийн өсвөрийн шатарчдын онлайн тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын 3.3 Азийн бүсийн аварга шалгаруулах онлайн тэмцээн 2022 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд tornelo платформ дээр явуулна.
Өсвөрийн шатарчдын тус онлайн тэмцээний насны ангиллыг танилцуулахад 8 хүртэл нас /охид хөвгүүд/, 9-10 нас /охид хөвгүүд/, 11-12
нас /охид хөвгүүд/, 13-14 нас /охид хөвгүүд/, 15-16 нас /охид хөвгүүд/, 17-18
нас /охид хөвгүүд/ гэсэн 6 насны ангилал тус бүрд шилдгүүдийг
шалгаруулна гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    