Нийслэлийн Онцгой комисс ирэх Даваа гарагт хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-30 13:51:02

Өнгөрсөн пүрэв гарагт бороо орсны улмаас нийслэлийн 3 дүүрэгт үерт автсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссыг ирэх Даваа гарагт яаралтай хуралдуулахаар болжээ. 

Учир нь Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас нийслэлийн автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай хэмээн хотын удирдлагууд үзжээ. Хотын дарга үерт автсан газруудад биечлэн танилцах үеэрээ шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой хийх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхээр мэргэжлийн байгууллагуудтай санал солилцох зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын хурал зарлажээ.

 Б.Заяа

相关新闻