Хүчтэй борооны улмаас үүссэн 8 480 кг лаг шаврыг цэвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-30 14:13:52

Энэ сарын 28-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газруудад үүссэн хог болон лаг шаврыг өчигдөр цэвэрлэж дуусгасан байна.

Тухайлбал Багануурын төлөөлөгчийн газар, Нийтлэг үйлчилгээний газар 2”-тай хамтран зүүн талаас Намъяанжугийн гудамж хүртэлх 6300 кв.м талбайд хурсан лаг шаврыг цэвэрлэжээ.

Цэвэрлэгээг 24 ажилчин хийж 8 480 кг лаг шавар, хогийг цэвэрлэж ачуулсан байна.

Мөн үерээс үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулжээ.  

 Б.Заяа

相关新闻