Монгол хэл, бичгийн давтан шалгалтыг 5 дугаар сарын 7-нд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-04-13 15:05:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий монгол хэл, бичгийн шалгалт орон даяар энэ сарын 2-нд эхэлсэн. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн өнөөдөр гарч, Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршжээ.


Энэ тухай Боловсролын үнэлгээний төвийн Үндэсний болон олон улсын хэлтсийн мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтад хэчнээн шалгуулагч бүртгүүлэв?

-Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг 33.053 сурагч төгсөнө. Шалгалтад 37.283 шалгуулагч бүртгүүлснээс 31.032 нь 12 дугаар ангид суралцаж буй сурагчид, 6251 нь өнгөрсөн жил сургуулиа төгссөн хүүхдүүд байна.


-Шалгуулагчийн хэдэн хувь нь  шалгалтад тэнцсэн бэ?

-Шалгалтын дүн хараахан гараагүй байна.


-Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд яах вэ?

-Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон. Энэ удаагийн шалгалтад оролцож чадаагүй болон босго оноонд хүрч чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Давтан шалгалтыг 5 дугаар сарын 7-нд зохион байгуулна. Шалгалтад хамрагдахын тулд Боловсролын Үнэлгээний төвийн  eec.mn хуудсанд хандана. Шалгалтын дүн гарахад босго онооны болзол хангаагүй, шалгалтад ямар нэгэн шалтгаанаар оролцож чадаагүй шалгуулагч 5 дугаар сарын 7-нд эхлэх шалгалтад бүртгүүлнэ. Бүртгэл 4 дүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

相关新闻