Монголын баг тамирчдын "Рио-2016"-г зорих цуваа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-01 11:22:18

Ирэх баасан гарагт буюу наймдугаар сарын 5-нд Рио де Жануеро хотноо эхлэх олимпийн наадамд өрсөлдөх Монгол Улсын баг тамирчид Рио-д хүрэлцэн очсоор байна.

Монголын баг тамирчдаас хамгийн эхэнд буудлагын тамирчин Г.Нандинзаяа, дасгалжуулагч Ж.Ганхуягийн хамт өнгөрсөн пүрэв гарагт очсон бол өчигдөр ОУОХ-ны хүндэт Ш.Магван олимпийн тосгонд очжээ. Эдүгээ 90 насыг зооглож яваа Ш.Магван гуай 1972 оны Мюнхений олимпоос хойш өвөл, зуны 24 дэх наадамдаа оролцож буй нь энэ юм.

Риогийн олимпийн наадамд дэлхийн 151 орны 50 мянга гаруй сайн дурынхан ажиллаж байгаагийн нэг нь Монголын багийн туслах, ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг юм.

Монголын баг энэ удаагийн Риогоос олимпоос дор хаяж 10 медаль авах зорилго тавиад байгаа. Монголын өрөөний хананд өлгөөтэй медалийн самбар удахгүй дүүрэх болтугай. Рио де Жанейро хотноо ажиллаж байгаа МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан мэдээлж байна.

Д.Өлзий

相关新闻