"Рио-2016"-г зорих Монгол тамирчдын тоо нэгээр нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-01 12:51:33

“Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын  тоо нэгээр нэмэгдэж хүндийг өргөлтийн тамирчин Ө.Чагнаадорж 56 кг-д хүч үзэх эрх авснаар 43 тамирчин Рио-г зорихоор боллоо.

"Атланта-96" олимпийн наадмаас хойш 20 жилийн дараа Монгол Улсын хүндийн өргөлтийн  эрэгтэй тамирчин олимпийн наадамд оролцох эрхтэй болж байна. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос ОХУ-ын шигшээ багийн сэргээшийн асуудлаас болж эрхийг нь хасч эрэгтэйчүүдийн эрхийг Серби, Хорват, Бельги, Монголын тамирчдад шилжүүлж байгааг мэдэгдсэн юм.

Д.Өлзий

相关新闻