Төмөр замын тээврийн тарифаар судалгаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-01 14:28:51

Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай зөвлөгөөнөөр  төмөр замын тээврийн тариф төмөр замын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, бусад яамдын үйл ажиллагаатай уялдуулах шийдвэрийг гаргасан байна.

Ингэхдээ тарифын асуудлаас илүүтэйгээр тарифын аргачлалыг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан гаргах нь илүү оновчтой хэмээн салбарын үзжээ.

 Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй яамны үйл ажиллагааг уялдуулж, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх санал, чиглэл боловсруулахыг Зам, тээврийн хөгжлийн Д.Ганбат үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны газар, хэлтсийн дарга нар болон яамны харьяа байгууллагын дарга нар, зам, тээврийн салбарын төрийн бус байгууллага, холбоод болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамрагдаж асуудлыг хамтран шийддэгээрээ онцлогтой.

 Б.Заяа

相关新闻