НИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргаар М.Буяндэлгэрийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-01 16:08:48

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Энхболдыг чөлөөлж, М.Буяндэлгэрийг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

М.Буяндэлгэр нь  1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр, 2001-2003  онд   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр, 2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер, 2013-2013 онд Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн шинжээч, 2005-2016   онд  Швед улсын Явле Их Сургууль, магистр, 2009-2016    Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор хамгаалсан байна.

2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, 2003-2006 онд  Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга, 2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015 Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна.

Ч.Ариунболд

相关新闻