ОХУ-ын ТАСС агентлагаас МОНЦАМЭ агентлагт мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭМэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ТАСС агентлагийн дарга Сергей Михайлов мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд “Хүндэт ноён А.Баатархуяг танаа,
Оросын мэдээллийн ТАСС агентлагийн нэрийн өмнөөс Мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 95 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй баярын халуун мэндийг дэвшүүлж байна. Танай агентлаг Монголын мэдээллийн салбарт дотоод болон гадаадад мэдээ, мэдээлэл хүргэх хүндтэй үүргийг ямагт хариуцлагатайгаар биелүүлж салбартаа толгой цохисоор ирснийг цохон тэмдэглэмээр байна.
Чин сэтгэлээсээ ажиллаж, ажил мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулж, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлж чаддаг хамт олонтой танай байгууллага цаашид үргэлж өргөжин дэвших нь дамжиггүй билээ.
95 жилийн гайхамшигтай түүхт их замналыг туулж ирсэн танай хамт олонд амжилт бүтээлээр дүүрэн байсанд нь баяр хүргэхийн ялдамд цаашид олон жил энэхүү амжилтаа ахиулсаар ирнэ гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилтын дээдийг хүсье” гэжээ.