Н.Дагвасүрэн, Д.Амартүвшин нарын цэвэр ялалт шилдэг 20-д багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны цахим хуудсанд энэ онд хийсэн топ 20 цэвэр ялалт /иппон/-ыг тодруулахад уг жагсаалтын дөрөвт МЖБХ-ны “Ippon Trophy” шагналт Н.Дагвасүрэн, зургадугаар байрт ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нарын барилдаан орсон байна.
Рио-2016” зуны олимп эхлэхэд гуравхан хоног үлдсэн энэ мөчид 2016 оны цуврал тэмцээн төгсгөлийн шат руугаа дөхөөд байгаа билээ. ОУЖБХ-ны Н.Дагвасүрэн эх орондоо болсон Улаанбаатарын Гран при тэмцээнд хийсэн иппоноор Чехийн тамирчинг буулган авсан бол гавьяат тамирчин Д.Амартүвшин Тбилисийн Гран при-д Турк улсын бөхийг ялсан цэвэр ялалтаар энэ жагсаалтад багтжээ.
Мөн Казахстаны нэр дээр зодоглож байгаа эмэгтэйчүүдийн 48 кг жингийн манай шилдэг бөх Г.Отгонцэцэгийн барилдаан шилдэг 14-т бичигджээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос өөрсдийн цахим хуудсаар санал авч байгаа юм. Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл доорх линкээр санал илгээж болно.
https://www.facebook.com/ijudo/app/126231547426086/?app_data=%7B%7D
Энэ санал асуулгад эхний таван байр эзэлсэн нь ОУЖБХ-ны нэрэмжит шагналын эзэн болно.
Д.Өлзий