Улаанбаатарыг Оросын “Непутёвые заметки” нэвтрүүлгээр сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 15:13:22

ОХУ-ын Нэгдүгээр сувгийн уран бүтээлчид 1992 оноос эхлэн цацаж буй “Непутёвые заметки” аяллын нэвтрүүлгийн зураг авахаар Улаанбаатар хотноо ирэх юм байна.

Дмитрий Крыловын хөтөлдөг тус аяллын нэвтрүүлгээр Улаанбаатар хот, хот орчмын аялал жуулчлалын газруудыг танилцуулах гэнэ.  ОХУ жилд хүлээн авдаг 70 мянга гаруй жуулчдыг нэмэгдүүлэхэд дээрх нэвтрүүлэг  чухал ач холбогдолтой юм байна.
 
Аяллын нэвтрүүлгийн цувралыг Улаанбаатар хотод хийх саналыг Москва хотноо болсон MITT олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр манай талаас тавьжээ.
 
 

Б.Заяа

相关新闻