РОССИЯ СЕГОДНЯ агентлаг мэндчилгээ ирүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭМэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын РОССИЯ СЕГОДНЯ агентлагийн дарга Дмитрий Киселев мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд "Эрхэм хүндэт Баатархуяг танаа,
РОССИЯ СЕГОДНЯ Олон улсын мэдээллийн агентлагийн нэрийн өмнөөс МОНЦАМЭ агентлагийн нийт хамт олонд Үндэсний Мэдээллийн Агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойгоо тэмдэглэж байгаад баяр хүргэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ гайхам сонин мэдээ нийтлэлүүдээр дүүрэн, итгэл даах хамтрагчидтай, үргэлж өсөн дэвжих төслүүдээр арвин байхын ерөөлийг дэвшүүлье.
Сонирхолтой нь энэ онд, РОССИЯ СЕГОДНЯ Олон улсын мэдээллийн агентлагийн 75 жилийн ой мөн тохиож байгааг дурдмаар байна. Анх Социалист Мэдээллийн төв нэртэй байгуулагдаж Новости хэвлэлийн агентлаг, РИА Новости зэрэг нэртэй явсаар одоо РОССИЯ СЕГОДНЯ Олон улсын мэдээллийн агентлагийн нэрийн дор үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Энэ олон жилийн түүх замналтай агентлагуудын маань тэмдэглэлт ойн жилүүд тохиож байгаад туйлын их баяртай байна. Цаашид уртаас урт үргэлжлэх аялал маань мэргэжилдээ хайртай биднийг хүлээж байгаа билээ" гэжээ.