Дугуй түгжих үйлчилгээг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 15:54:27

Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрээр “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хүчин төгөлдөр бус гэж үзжээ. Иймээс өнөөдрөөс эхлэн зориулалтын дугуй түгжих үйлчилгээг зогсоолоо.

 НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ, “Дугуй түгжих нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэж байна. Дэлхийн хотуудад дугуй түгжих үйлчилгээг явуулахдаа хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас холдуулж, тусгай зогсоолд хүргэсний дараа дугуйг нь түгжиж, захиргааны арга хэмжээ авдаг. Харин нийслэл хотод дугуй нь түгжигдсэн тээврийн хэрэгслийг жолооч, цагдаа нар замаас гаргах боломжгүй байна. Наймдугаар сарын дундуур хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ үйлчилгээг зогсоох нь зүйтэй гэж үзсэн” гэв.

 М.Үүрийнтуяа

相关新闻