Японы КИОДО НЬЮС агентлагаас МОНЦАМЭ агентлагт мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭМэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Японы КИОДО НЬЮС агентлагийн ерөнхийлөгч Масаки Фукуяама мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээнд "Хүндэт ноён А.Баатархуяг,
КИОДО НЬЮС-ын нийт хамт олон болон өөрийн нэрийн өмнөөс 2016 оны 7-р сарын 19-ны өдөр МОНЦАМЭ Агентлагийн Түүхт 95 жилийнх нь ой тохиож буйд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Урт түүхэн жилүүддээ гаргасан амжилт бүтээлээр дүүрэн танай агентлагт баяр хүргэе.
Олон жилийн хугацаанд МОНЦАМЭ болон КИОДО НЬЮС хооронд нөхөрсөг бөгөөд үр ашиг ихтэй хамтран ажилласаар ирсэнийг цохон тэмдэглэмээр байна. Бид өөрсдийн хүргэсэн мэдээ мэдээллээрээ дамжуулан Монгол болоод Японы ард түмний хоорондын нөхөрсөг харилцааг өргөжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн гэдэгт итгэж байна.
Энэхүү чухал өдрийн мэндийг хүргэхийн сацуу цаашдын хөгжил бүтээл нь өргөн дэлгэр байхын ерөөлийг дахин дэвшүүлмээр байна" гэжээ.