БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Я.Содбаатар тусгай элчээр оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-10 17:16:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцов.


Тэрбээр 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд бараалхана. Тангараг өргөх ёслолд Сингапурын Ерөнхийлөгч Халима Яакоб, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостин Арченж Таудэра, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисийн нөхөр Даг Эмхофф, Индонезийн Ерөнхийлөгч асан Мегавати Сукарнопутри, Канадын Сенатын спикер Жорж Ж.Фюрей, Узбекистаны Сенатын тэргүүн дэд дарга Садык Сафаев, Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса зэрэг гадаадын 300 гаруй элч, төлөөлөгч урилгаар оролцлоо.

相关新闻