БНСУ-ын ЁНАП мэдээллийн агентлагаас манайд мэндчилгээ ирүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭМэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын ЁНАП мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Парк Но-Хванг мэндчилгээ дэвшүүлэв.
Мэндчилгээнд "Эрхэмсэг ноён Баатархуяг танаа,
Ёнап агентлагийн нэрийн өмнөөс танд болон танай хамт олонд үүсгэн байгуулагдаад 95 жилийн ой нь тохиож буй МОНЦАМЭ агентлагт чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлмээр байна.
МОНЦАМЭ нь хамгийн үр нөлөө ихтэй агентлаг нэгэнт болж, өнгөрсөн жилүүдэд Монголын мэдээллийн салбартаа тэргүүлэгч нэр хүндтэй байр суурийг олов. Та бүхний нэгэн зууны хугацаанд бий болгосон удирдан манлайлж буй энэхүү амжилт нь цаашид танай агентлагийн мөнхийн хөгжил дэвшил, амжилт бүтээлээ улам бүр тэлэх оргилд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэхүү боломжийг ашиглан, нөхөрсөг бөгөөд үр ашгаар дүүрэн бидний хоорондын харилцаа улам илүү өргөжин тэлэхийн сацуу олон олон жилийн хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэж байна.
Цаашид эрүүл энх байж агентлагаа улам илүү үр бүтээлээр дүүрэн байлгахын ерөөлийг дахин дахин дэвшүүлье" гэжээ.