Олимпийн алт, мөнгөн медальтнууд Рио-д газардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-03 13:24:57

Монгол Улсын баг тамирчдын ээлжит цуваанд олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, мөнгөн медальт О.Гүндэгмаа тэргүүтэй шигшээ багийн 17 тамирчин Рио хотноо очоод байна.

Тамирчдыг Монголын шигшээ багийн арын албаныхан онгоцны буудал дээр тосч авчээ. Монгол Улсын жүдо бөхийн шигшээ баг энэ удаагийн олимпийн наадамд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй очиж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Н.Түвшинбаяр, +100 кг-д Монголын багийн тугч Б.Тэмүүлэн нар оролцож байна. Харин эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга М.Уранцэцэг, А.Цолмон, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар багтсан.

Дашрамд сонирхуулахад, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга наймдугаар сарын 11-ний өдөр 22 цагаас /Улаанбаатарын цагаар/ жүдо бөхийн -100 кг-д хүчээ сорино. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хувьд наймдугаар сарын 7-ны өдөр 21 цагаас 10 метрийн хийн гар бууны дасгал, 9-ний 21 цагаас спорт гар бууны төрөлд өрсөлдөх юм.

Д.Өлзий

相关新闻