Мэргэжлийн сумо бөхийн тойргийн барилдаан үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-04 09:54:56

Мэргэжлийн сумо бөхийн зуны тойргийн барилдаан өнгөрсөн сарын 31-нээс эхэлж, сумочид энэ өдрүүдэд Японы хотуудад үзүүлэх тоглолтыг хийж байна.

Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга, Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал зуны тойргийн барилдаан болохтой холбогдуулан өнгөрсөн бямба гарагт Токиог зорьсон. Тэрбээр Монголд анх удаа болсон сумо бөхийн сонирхогчдын Дэлхийн аваргын тэмцээнийг үзэж сонирхохоор бусад бөхийн хамт ирсэн юм.

Уг тэмцээнийг Монголын сумо бөхийн холбоо, "Хакүхо" сантай хамтран зохион байгуулсан бөгөөд 23 орны сумочид анх удаа манай улсад өрсөлдөж, сонирхогчдын залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга болон Ази тивийн аваргуудаа тодруулсан. Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал тус тэмцээнийг үзэж, “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн төвөөр зочилсон билээ.

Д.Өлзий

相关新闻