Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Рио-г зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБразил улсын Рио-де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам эхлэхэд нэг хоног үлдээд байгаа энэ мөчид манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн сонгомол барилдаанаар наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Манай улсаас чөлөөт бөхийн төрөлд 10 тамирчин оролцоно. Манай эрэгтэй бөхчүүд энэ сарын 7-нд Рио-г зорих юм. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан “Говь Ресорт”-д олимпийн бэлтгэлээ базаасан.
Манай чөлөөтийн баг тамирчдын барилдааны хуваарийг танилцуулж байна. Наймдугаар сарын 17-нд эмэгтэй 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа, наймдугаар сарын 18-нд 53 кг-д Э.Сумъяа, 63 кг-д С.Батцэцэг нар барилдана. Эрчүүд наймдугаар сарын 19-ний өдрөөс эхэлж 57 кг-д Э.Бэхбаяр, 74 кг-д П.Өнөрбат, наймдугаар 20-нд 86 кг О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар барилдана. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-нд 65 кг-д Г.Мандахнаран, 97 кг-д Д.Хүдэрбулга нар дэвжээнд гарч барилдана.
Д.Өлзий