Монголын 43 дахь эрхийг авсан тамирчин Рио-г зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-04 16:41:02

Монголын хүндийн өргөлтийн холбооноос эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөх ОУХМ Ө.Чагнаадорж өнөөдөр дасгалжуулагч Д.Чинзоригийн хамт Рио-г зорилоо.

Тэрбээр энэ сарын 7-ний өдөр энэ жиндээ эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тэднийг Биеийн тамир, спорт, хөгжлийн төвийн хэлтсийн дарга Т.Батзориг тэргүүтэй хүмүүс амжилт хүсэн үдэж мордуулав. Ийнхүү манай улсаас 43 тамирчин есөн төрөлд өрсөлдөнө.

Монголын багийн сүүлийн 43 дахь эрхийн урилга өнгөрсөн долоо хоногт МХӨХ-нд ирсэн юм. Олон улсын хүндийн өргөлтийн холбоо/IWF/-ны Удирдах зөвлөлөөс ОХУ-ын хүндийн өргөлтийн холбоог Рио-гийн олимпод оролцуулахаас татгалзсан шийдвэр гаргаж Албани, Гүрж, Македон, Белги, Хорват, Монгол зэрэг оронд нэмэлт нэг эрхийг өгсөн.

Дашрамд сонирхуулахад, Бразил улсын Рио-де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам маргааш албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн олимпийн наадамд 207 орны 10500 тамирчин спортын 42 төрөлд 4924 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Д.Өлзий

相关新闻