Өсвөрийн боксчид Баянхонгорт хүчээ сорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБаянхонгор аймагт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзодын нэрэмжит боксын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 25-31-нд болж шилдгүүдээ тодруулав.
Улаанбаатар хот болон орон нутгийн 33 байгууллагын нийт 200 гаруй ширэн бээлийтнүүд хөвгүүдийн 10, охидын 6 жинд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд спортын мастер А.Бейбит дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн БТСГ-ын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар III байр эзэлжээ. Мөн 57 кг-д өрсөлдсөн А.Абдилмажийг “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ БОКСЧИН”-ны цомоор шагнасан бол Баян-Өлгий аймгийн багийн ахлагч, БТСГ-ын дарга, спортын мастер Х.Хайнар тус тэмцээнд шүүгчээр ажиллажээ.
Д.Өлзий