Дэлхийн аварга дугуйчин Б.Тэгшбаяр эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-04 17:56:23

Швейцарь улсад саяхан болсон дугуйн дэлхийн залуучуудын АШТ-д оролцож тойрог замын бөөн гараат төрөлд түрүүлж залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн ОУХМ Б.Тэгшбаяр өнөөдөр эх орондоо ирлээ.

Түүнийг Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, “Алдар” спорт хорооны дугуйн багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр болон ар гэрийнхэн, найз нөхөд, дугуйн спортын хамт олон нь хүндэтгэн угтан авлаа. ОУХМ Б.Тэгшбаяр нь дугуйчдаас дэлхийн аварга гэдэг цолыг анх удаа хүртсэн амжилтаараа Монголын дугуйн спортын түүхэнд алтан хуудас нээж байна.

Тэрбээр “Алдар” спорт хорооны дугуйчид дотроо энэ онд амжилтаараа гуравдугаарт эрэмбэлэгдсэн нь монголын дугуйчдын амжилтыг бататгалаа.

Д.Өлзий

相关新闻