Хилийн боомтуудын 21 ариутгагч мэргэжил дээшлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМДЭМБ-ын санхүүжилтээр МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран Хилийн 26 боомтод ажиллаж буй 21 ариутгагч нарын дунд сургалт зохион байгууллаа.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн мэргэшүүлэх сургалтаар хилийн боомтуудад хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл, чиглэл өгсөн юм. Онолын болон дадлагын хичээлийг мэргэжлийн багш нар, чиглэл хариуцсан улсын ахлах байцаагчид удирдан явууллаа. 26 боомтын 21 ариутгагчдад МХЕГ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн хамтарсан мэргэшлийн гэрчилгээг гардуулсан юм.
Н.Туяа