Монгол тамирчдын салхийг харваач Ж.Гантөгс хагална
МОНГОЛЫН МЭДЭЭБразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монгол тамирчдын салхийг харваач Ж.Гантөгс хагална.
Олимпийн нээлт болхоос өмнө зарим төрлийн спортын наадам эхэлдэг билээ. Өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт Байт харвааны ганцаарчилсан төрөл эхлэх бөгөөд тус тэмцээнд ОУХМ Ж.Гантөгс цэц мэргэнээ сорино. Энэ төрөлд нийт 64 харваач оролцох бөгөөд 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвана. Үүний дараа авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэх аж. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэт оноолтоор харвах юм.
Монголын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ж.Гантөгс нь өнгөрсөн оны 11 сард Тайландын нийслэл Бангкок хотноо явагдсан байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпод оролцох эрхээ авсан юм.
Ч.Ариунболд