Булган аймаг бэлгэдлээ шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-06 16:23:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн бэлгэдлийг шинэчлэн баталсныг мөрдөж эхэллээ. Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар аймгийн туг, тэмдэг, түүнийг хэрэглэх журмыг баталсан юм.

          “Булган нутаг бол өвөг дээдсээс уламжлан ирсэн будаа, тариаг эрхэмлэн эд баялаг арвижин дэвжих, элбэг хангалуун байхыг тариан түрүүгээр илэрхийлж, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг дүрсэлж, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнээр төлөөлүүлж, “Булган” хэмээн крилл үсгээр бичсэн мөнх ногоон эко хөгжлийг бэлгэдсэн дугариг ногоон дэвсгэртэй байна” гэж тодорхойлсон байна.

Аймгийн бэлгэдлийг 1999 онд анх бий болгон баталж байжээ. 

相关新闻