ИНБ-ууд туршлага солилцож, аймгийнхаа төсөвт дүн шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-15 14:49:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангийн "МАСАМ-2" төслийн хүрээнд “Говийн бүсийн ИНБ-ын туршлага солилцох, төсөвт дүн шинжилгээ хийх “ уулзалтыг  6 дугаар сарын 14-16-нд Дундговь аймагт зохион байгуулж байна.

Уг уулзалтад Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэр аймгийн ИНБ болон төрийн төлөөлөл 40 хүн оролцон, харилцан туршлага солилцож, аймаг тус бүрийнхээ төсөвт дүн шинжилгээ хийх дадалд суралцаж байна.

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" буюу MAСAM-2” төсөл Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, "Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл" байгууллагуудын санхүүжилтээр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгждэг.

2020-2023 онд хэрэгжиж буй тус төслийн хүрээнд иргэд цахим платформ ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ, төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгийн тухай мэдээлэл авах, сайжруулах санал хүсэлтээ илгээх иргэдийн тоог нэмэгдүүлэх, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн суурь үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг  тодорхойлон шийдвэрлүүлэхэд хувь нэмрээ оруулсан байх зэрэг үр дүнг гаргахаар ажиллаж байгаа юм.

Мөн төсвийн ил тод байдлыг хангах, иргэдэд төсвийн талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор аймгуудын батлагдсан төсвийн мэдээллийг нэгтгэн боловсруулж “Иргэдийн төсөв” товхимол бэлтгэж байна.

相关新闻