ЦАГ АГААР: Өмнөговь аймагт +35 хэм хүрч халсан бол Баянхонгорт -16 хэм болж хүйтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-06-17 09:33:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд агаарын температур тавдугаар сард 35 хэм хүрч халсан бол Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -16 хэм хүрч хүйтэрчээ. 


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, энэ оны 5 дугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Булган аймгийн Тэшиг суманд 39.3 мм-т хүрсэн байна.


Түүнчлэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд салхины хурд 30 м/с-д хүрсэн аж. 

相关新闻