НӨХӨН СОНГУУЛЬ: Аймгийн ИТХ-ын санал хураалтын ирц 20 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аймаг,нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 6 дугаар сарын 19-ний өдрийн 7.00 цагт эхэлж, Дундговь аймгийн 3 суманд санал хураах ажиллагаа болж байна.
Тодруулбал, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумын 4 хэсэгт 1430 иргэн саналаа өгөх бөгөөд 12.00 цагийн байдлаар 20 хувийн ирцтэй байна. Сонгуулийн ирц Гурвансайхан суманд 18,49%, Дэлгэрцогт суманд 21,43%, Сайхан-Овоо суманд 20,84% ирцтэй байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. Зөөврийн хайрцгаар нийт 16 сонгогч санал өгчээ.