ЗӨВЛӨГӨӨ: Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их халуун болж байгаа тул наршилтаас хэрхэн сэргийлэх талаар доорх зөвлөмжийг хүргэж байна.
Наршилтад
бүх насны хүмүүс өртөж болох хэдий ч бага насны хүүхэд, зүрх судас, артерийн
даралт өндөртэй хүмүүс илүү эрсдэлтэй.
Илрэх
шинж тэмдэг:
-Нууц үе 30 минутаас 18
цаг;
-Дотор бачуурч, бие
нозоорох;
-Дотор муухайрах,
бөөлжих, суулгах;
-Бага зэрэг халуурах;
-Ходоод гэдэсний хэвийн
ажиллагаа хямрах;
-Нүд харанхуйлж, толгой
эргэх.
Авах
арга хэмжээ:
-Дээрх шинж тэмдэг
илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;
-Буцалсан
усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг
угааж хэвших;
-Зөв тохирсон шингэнийг
насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;
-Нарнаас хамгаалж гэртээ
чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
-Хэрэв халуурвал хүйтэн
жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
Хоол
унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Наршилтаас
сэргийлэх:
-Наранд аль болох бага
явах
-Нарны шууд тусгалаас
хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх
-Гар, хөл, хүзүү зэргийг
наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй,
нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай
нимгэн цамц өмсөх;
-Нярай хүүхдийг гадаа
байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
-Шингэнийг аль болох
олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр
ойрхон уух
-Хэт хөлдөөсөн зайрмаг,
мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг
эхчүүд анхаарах.