Ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагч, оюутан, сонсогчдын оролцоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-21 09:25:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаад байна. Үүнд:

  • Ургац хураалтын ажилд хугацаат цэргийн алба хаагчид, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний сургалтын хөтөлбөр, кредит цагт зохицуулалт хийх, ургац хураалтын ажилд оролцуулах боломжийг бүрдүүлэх,
  • Зам гүүрийн эвдрэл гэмтэлийн засварын зардлыг эртнээс шийдвэрлэж, ургац хураалтаас өмнө зам, гүүрийн засварын ажлыг шуурхайлах,
  • Ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангамжийг тогтвортой байлгах, импортоор авч буй техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн шуурхай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Энэхүү шийдвэр нь ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх, хүнсний хангамж нийлүүлэлтэд чухал нөлөө үзүүлэх юм.



Мөн намрын ургац хураалтын ажилтай холбоотой байгалийн болзошгүй гамшиг, эрсдлээс урьдчилан сэргийлэх, ургац хураалтын болон 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг төрийн захиргааны байгууллага, малчин, тариаланч, иргэн, ААН-ийн түвшинд сайтар биелүүлэх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Ерөнхий сайд албан даалгавар гаргав.

相关新闻