Манай 6 боксчноос 4 нь үлдээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын шилдэг боксчдын "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадмын ринг дээрх ширүүн тулаанууд үргэлжилсээр байна.
ОУХМ Б.Түвшинбат баг тамирчдынхаа тулааны салхийг хагалж хамгийн эхэнд Аргентины боксчин Альберто Пальметтаг төвөггүйхэн ялсан. Харин урьд шөнө шилдэг наймд үлдэхийн төлөө рингэнд гарч Ирландын боксчин Стивэн Доннелитэй ширүүн тулаан хийж 1:2 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Гурав дахь олимпийн наадамдаа хүч үзсэн Б.Түвшинбат Монгол Улсынхаа шигшээ багт олон жил хичээллэж чамгүй амжилт гаргасан тамирчин билээ. Н.Түвшинбат энэ удаагийн 28-30, 29-28, 27-30 гэсэн үнэлгээ авсан бөгөөд Ирланд боксчин эхний тулаанд Алжир боксчныг ялж, улмаар Н.Түвшинбатыг ялснаар шилдэг наймд шалгарч байна. Тэрбээр WSB буюу хагас мэргэжлийн лигийн тамирчин юм. Н.Түвшинбатын эхний өрсөлдөгч болох Альберто Пальметта мөн WSB-д тоглодог аргентин байв.
Ийнхүү Риог 6 тамирчинтай зорьсон манай боксын багийн хоёр тамирчин үзэгчдийн суудалд шилжсэн хэдий ч олимпийн медаль авах боломж байна.
Д.Өлзий