Г.Нандинзаяа IX байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-12 11:35:28

“Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн XXXI наадмын буудлагын спортын төрөлд өрсөлдөж байгаа ОУХМ Г.Нандинзаяа хоёр дахь төрөлдөө цэцээ сорьж IX байр эзлэн шигшээ буудлагад багтаж чадсангүй.

"Рио-2016" олимпийн 50 метрийн гурван байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 37 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 582 оноогоор IX байрт шалгарснаар VIII байрын буудагчтай үндсэн оноо тэнцсэн ч хяналтын оноогоор шилдэг наймд орох боломжгүй болж тэмцээнээ дуусгалаа.

Олимпийн наадамд анх удаа оролцсон М.Нандинцэцэг хоёр төрөлд хүч үзэж IX, XIV байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.

Д.Өлзий

相关新闻