Монголын хөлбөмбөгийн охидын шигшээ Японыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-12 15:55:16

Монгол Улсын хөлбөмбөгийн Ики Ёжи дасгалжуулагчтай 14 хүртэлх насны охидын шигшээ баг Японд болох нөхөрсөг тоглолтонд орохоор өнөө өглөө эх орноосоо мордлоо.

Охидын шигшээ багтай хамт МХБХ-ны дөрвөн шүүгч Япон орныг зорьж байна. Тэд Японы Хөлбөмбөгийн холбооны /ЯХБХ/-ны томилогдсон шүүгч нарын хамтаар туршлага солилцохын зэрэг тус тэмцээний шүүгчээр ажиллана.

Монголын хөлбөмбөгийн түүхэнд өмнө нь охидын шигшээ баг хилийн дээс алхаж байгаагүй юм. Энэ сарын 12-ноос 21-нд Японы Синдай мужид зохион байгуулах тэмцээнд манай шигшээгээс гадна Японы долоон баг оролцоно.

Тоглолтын хуваарийг танилцуулахад, 08.13-нд Vegalta Sendai Ladies - Mongolia U14, 08.14 Seiwa High School - Mongolia U14, 08.15 Marysol Matsushima - Mongolia U14, 08.17 FC Miyagi Barcelona - Mongolia U14, 08.18 Miyagi Phoenix - Mongolia U14, 08.19 FHT Pears - Mongolia U14, 08.20 Sendai Ikuei High School - Mongolia U14 багуудтай тус тус өрсөлдөнө.

Д.Өлзий

相关新闻