ХӨВСГӨЛ: Дөл тэмцээнд оролцсон сурагчдад хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-01 15:47:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан улсын аварга шалгаруулах цэрэг - спортын  "Дөл" тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийллээ.

Тэрбээр “Улсын аварга шалгаруулах "Дөл-2022" цогцолбор  тэмцээнд оролцсон хүүхэд бүр ялагч юм. Аймгаасаа шалгарч оролцоно гэдэг өндөр түвшинд бэлтгэгдсэнийг илтгэж байгаа хэрэг.  Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 400 гаруй сурагчаас 7 дугаар байр чамлахааргүй амжилт”  гэдгийг  онцолж байлаа.

Мөн тэмцээнд оролцсон сурагчдадаа  амжилт хүсээд, цэрэг эх оронч үзэл төлөвшилтэй, эрүүл монгол иргэн болж бэлтгэгдэж буй сурагчдад улам их амжилт хүслээ.

 

 

相关新闻