ЗАВХАН: Арилжааны гурван банканд 40 орчим мянган зээлдэгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-08 16:50:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт наймдугаар сарын 31-ний байдлаар арилцааны банкуудад 121.0 тэрбум төгрөгийн хугацаатай хадгаламж байна гэж Завхан аймаг дахь Монгол банкны салбараас мэдээлэв.

Тус аймагт арилжааны гурван банк үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр банкуудад 121.0 тэрбум төгрөгийн хугацаатай хадгаламж, 21.5 тэрбум төгрөгийн хугацаагүй хадгаламж хадгалагдаж байна. Харин банкуудад 67,119 хадгаламжийн дансны тоо, харилцахын үлдэгдэл 38.8 тэрбум төгрөг, харилцах дансны тоо 106,646 байна.

Эдгээр банкуудад нийт 39961 зээлдэгч байна. Зээлийн үлдэгдэл 216.08 тэрбум төгрөг, зээлийн жигнэсэн дундаж хүү 12.6 хувь байна. Зээлийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл, хэрэглээний зээл 40 хувь, хөдөө аж ахуйн зээл 26 хувь, бизнесийн зээл 22 хувь, төслийн зээл 7 хувь, ипотекийн зээл 5 хувийг нь тус тус эзэлж байна гэв. 


相关新闻