ДУНДГОВЬ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-12 18:16:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав.

Өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зорилго, зорилт, үйл ажиллагаагаа, байгууллагынхаа онцлогийг сурталчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах сонирхолтой иргэдэд хүний нөөцийн бодлого, алба хаагчдын нийгмийн баталгааг хэрхэн хангаж,  хэрхэн чадавхжуулдаг тухай танилцуулжээ.

Мөн энэ үеэр жил бүр харилцагч байгууллагуудын  дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Шилжин явах цом”-ын төлөөх “Гар бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан байна.


ШШГЕГ-ын харъяа Дундговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Алба нь 2002 онд “Шийдвэр гүйцэтгэх тасаг”-аас “алба” болон өргөжиж байжээ.

Тус байгууллага нь:

·   сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх, шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах, хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг,

·    иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүнчлэн эрүүгийн хэргийн талаар гарсан торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр,

·     тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял, түүнчлэн албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх үндсэн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг аж.

相关新闻