ДУНДГОВЬ: Төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 16,9 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны 8 дугаар сарын ЭМГ-ын статистик мэдээгээр энэ онд аймгийн хэмжээнд 442 эх амаржиж, төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 16,9 хувиар буурчээ. Энэ хугацаанд тус аймагт 0-1 насны 4 хүүхэд эндсэн байна.
Нас баралтын 159 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн
оны мөн үеийнхээс 11 тохиолдлоор буурчээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл
хорт хавдрын нас баралт 44 буюу 27,7 хувийг эзэлж байгаа аж.
Тухайн оны 8 дугаар сарын байдлаар эмнэлэгт 7144
эмчлүүлэгч хэвтэж, эмчлүүлсэн бөгөөд нийт 54420 ор хоног ашиглажээ.
Нийт 95184 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан
сэргийлэх үзлэг 15,4 хувь, өвчний учир амбулаторийн үзлэг 67,1 хувь, идэвхтэй
хяналт 13,6 хувь, гэрийн идэвхтэй үзлэг 2,8 хувь, гэрийн дуудлагын үзлэг 0,9
хувийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 33.8 хувь нь эрэгтэй, 66.2
хувь нь эмэгтэй байжээ.
Энэ хугацаанд халдварт өвчний 3381 тохиолдол бүртгэгдээд
байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс өссөн байна. Энэ хугацаанд сүрьеэ өвчнөөр 16,
вируст гепатитийн халдвараар 2 хүн өвчилжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Нэгдсэн эмнэлгийн мэс заслын
тасагт төлөвлөгөөт 28, яаралтай 49, нийт 77 хагалгаа орсон гэж мэргэжлийн
байгууллагаас мэдээллээ.