Хөрөнгийн бирж 49 сая 603 мянган төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 13:24:06

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 15-19-нд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, 28 компанийн 88,529 ширхэг хувьцааг 49 сая 603 мянга 982 төгрөгөөр борлуулжээ.

Энэ нь өдөрт дундажаар 9.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн үзүүлэлт юм. Үнэт цаасны арилжаагаар АПУ, "Талх чихэр", "Говь", "Сүү"  болон "Ноёт хайрхан" компанийн хувьцаа хамгийн их борлуулагдсан байна. Уг арилжаанд "Новел инвестмент", "Би Ди Сек", "Азиа Пасифик" "Дархан брокер" болон "Бумбат-Алтай" үнэт цаасны компани идэвхтэй оролцжээ.

Энэ сарын 19-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 450 тэрбум 579 сая 047 мянга 420.61   төгрөг болж, өмнөх 7 хоногоос 1.78 хувиар буурчээ. Мөн "MSE ALL" индекс 869.9 нэгж болж 1.49 хувиар буурсан байна.

Ч.Ариунболд

相关新闻