ДОРНОД: Г.Очбаатар "Дэлхийн ур чадвар-2022" тэмцээнд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-13 17:15:21

Дорнод /МОНЦАМЭ/. "Дэлхийн ур чадвар-2022" тэмцээнд Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн оюутан Г.Очбаатар оролцож байна. Түүний оролцож байгаа токарийн төрөл ХБНГУ-д болж байгаа юм. 

Энэхүү "Дэлхийн ур чадвар-2022" тэмцээнийг энэ жил 15 улсад 61 төрлийн мэргэжлээр зохион байгуулж байгаа аж. Энэ оны есдүгээр сарын 7-ны өдөр эхэлж, ирэх сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Манай улсын оролцогчид токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан гэсэн долоон төрөлд мэдлэг, ур чадвараа сорьж, ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад очин оролцож байна.  

相关新闻