МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Д.Бадарчийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-10-14 11:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/88 тоот тушаалаар, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарч шийдвэрлэх хүртэл хугацаагаар захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.


МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр уулзаж санал солилцов. Энэ үеэр БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд товч мэдээлэл хийсэн юм.


МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарчийн Ажлын туршлага:

  • 1978-1992 он, ПДС, ТИС, ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, төвийн захирал
  • 1992-2003 он, ШУТИС-ийн ректор
  • 2003-2006 он, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д мэргэжилтэн
  • 2006-2014 он, ЮНЕСКО-гоос Армен, Азербайжан, Беларус, Молдав, ОХУ-д суугаа суурин төлөөлөгч, Москва хот дахь ЮНЕСКО-ын бүсийн төвийн захирал
  • 2014-2017 он, Парис хот дахь ЮНЕСКО-гийн төвд Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны департаментын захирал
  • 2017-2018 он, ЮНЕСКО-гоос Узбекстан Улсад суугаа суурин төлөөлөгч,Ташкент хот дахь ЮНЕСКО-гийн төвийн захирал
  • 2019-2020 он, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2020-2022 он, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвд лабораторийн эрхлэгч



相关新闻