Тивийн аваргаас өсвөрийн шатарчид Рапид төрөлд 2 мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-16 17:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонезийн Бали хотноо 2022 оны 10 дугаар сарын 13-22-нд 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна.

 

Энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 462 өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж өрсөлдөж байгаа бөгөөд баасан гарагт /10.14/ тивийн аваргын тэмцээн шатрын Рапид төрлөөр эхэлж, Монголын багаас 2 мөнгөн медаль хүртэж, багийнхаа медалийн салхийг хагаллаа.

 

Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшингээр ахлуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, дагалдан яваа 24, нийт 61 хүний өргөн бүрэлдэхүүнтэй энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.




Тодруулбал, Х.Итгэлт 17-18 насны хөвгүүдийн ангилалд, 9-10 насны охидын ангилалд М.Цэлмэг нар мөнгөн медалийн эзэд болжээ. Бямба гарагаас үндсэн буюу Стандарт төрлийн тэмцээн эхэлнэ. Тус тэмцээний өргүүд Монголын цагаар өдөр бүр 09.00 болон 16.00 цагаас эхэлж байна.

相关新闻