Зэрлэг ан амьтныг усаар хангахаар 30 тн ус хуримтлуулах хөв байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-10-26 12:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулахаар худгуудын цооногт нарны өргүүр суурилуулан, 30 тн ус хуримтлуулах төв байгууллаа.


Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын тал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрсний худгуудын цооногт нарны өргүүр суурилуулав. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30 тн ус хуримтлуулах хөв байгуулсныг БОАЖЯ мэдээлэв.



Эдгээр газар нь Говийн их дархан цаазат газрын А хэсэг Монгол Улсад хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар нь нэн ховор Мазаалай баавгай, Хавтгай тэмээний гол байршдаг нутаг юм.


Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр энэ сарын 20-25-нд зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах чиглэлээр эдгээр ажлыг хийжээ. Зөвлөхөөр Монгол Улсын усны Зөвлөх инженер Л.Төвд, гүйцэтгэгчээр "Баялаг говь" ХХК нь ажилласан байна.


Амьтад нэг уст цэгээс нөгөө уст цэг хүрэхэд 80-150 км замыг туулдаг аж. 




相关新闻